Wednesday, October 28, 2015

shinehen brokkolitoi ervvl salat

Шинэхэн брокколитой эрүүл салат

Хоол хүнс  | 2015 / 10 / 16
Өөрийн болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаардаг бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй, сонирхолтой жорыг хүргэж байна. Брокколи нь өөртөө хамгийн их амин дэмийг агуулж байдаг ургамал. Тиймээс эрүүл, зөв хоолны дэглэмтэй болон турах гэж байгаа бүсгүйчүүдэд илүү тохиромжтой шүү.
Шинэхэн брокколитой эрүүл салат

1. Орц: 
3 ш том бөөрөнхий брокколи
Талласан улаан сонгино
1ш лууван
Наранцэцгийн үр
Цангис эсвэл үзэм
Соусанд:
2ш нимбэгний шүүс
Гич
Зөгийн бал эсвэл зуун настын шүүс
Сармис
Оливийн тос
Давс, перец

2. Хийх дараалал: 
Сонгино болон луувангаа жижиг жижиг хэрчинэ. Брокколигоо сайтар угаасныхаа дараа нарийхан урт болгон жижиглэж хэрччихээд соусныхаа орцуудыг бүгдийг нийлүүлээд холиорой. Нимбэгний шүүс нь ойролцоогоор аяганы 14 хэмжээтэй болно. Үүн дээрээсээ 2 цайны халбага гич, зөгийн бал эсвэл зуун настын шүүснээсээ мөн 2 цайны халбага, 3 амны халбага оливийн тос, 2 хумс сармисыг сайтар жижиглээд нэмээрэй. Эдгээрээ сайтар хольж өгөх хэрэгтэй шүү.

3. Дараа нь салатанд орох бүх зүйлээ соустайгаа хамтад нь нэг саванд хийгээд сайтар холино. Дээрээс нь давс, перец өөрийнхөөрөө тааруулж хийнэ. Хэрвээ хүсвэл наранцэцгийн үр дээр нэмээд дуртай самарнаасаа хийж болно шүү.

4. За амжилт! Сайхан хооллоорой.
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

zoohii hiih arga

Зөөхий ашиглан хийж болох 7 амттаны жор

Хоол хүнс  | 2015 / 10 / 23
Бүхий л цагаан идээнүүдийг амтаар нь жагсаавал зөөхий нэлээн дээгүүр байранд орох байх. Тийм сайхан эдийг зөвхөн талхан дээр түрхэж идэх хангалттай гэж үү? Зөөхийг ашиглан олон төрлийн кекс, бялуу, мусс хийх боломжтой. Хөргөгчиндөө байгаа зөөхийг өнөөдөр 7 өөр төрлөөр ашиглах аргыг сурцаая.
Зөөхий ашиглан хийж болох 7 амттаны жор

1. Цөцгийгөөр бүрсэн чийзкейк
Суурь: 
1,5 аяга жигнэмэгний үйрмэг
1/3 аяга хайлуулсан цөцгийн тос
1/4 аяга элсэн чихэр
Бялуу: 
250 гр крем бяслаг (cream cheese)
2 өндөг, хутгасан
2/3 аяга элсэн чихэр
2 аяга ванилийн охь
Бүрэлт: 
1 1/2 аяга Сайн- Зөөхий
4 хоолны халбага элсэн чихэр
2 цайны халбага ванилийн охь
Хийх арга:
1. Суурь: Шарах шүүгээгээ 350 градуст урьдчилж халаа. Сууринд орох бүх орцыг нийлүүлж хутгаад 9 инчийн бялууны тэвшний ёроолыг доторлож тавина.
2. Бялуу: Крем бяслагийг зөөлөртөл нь дангаар нь хутгаж байгаад өндөг, элсэн чихэр, ваниллийн охио нэмж ахин сайтар хутгаад суурин дээрээ юүлнэ. Шарах шүүгээндээ 15 минут орчим жигнэнэ.
3. Бүрэлт: Бяслагтай бялууг жигнэж дуусмагц гаргаад, шарах шүүгээний хэмийг 450 градус хүртэл ихэсгэнэ. Сайн – Зөөхий, элсэн чихэр, ванилл гурваа холиод бялуун дээгүүрээ тарааж 7 минутын турш ахин жигнэнэ.

2. Гүзээлзгэнэтэй бутрамтгай бялуу
520 гр бялууны зуурмагны бэлдэц (cake mix)
1⅓ аяга дээд гурил
1 аяга элсэн чихэр
¾ цайны халбага давс
1⅓ аяга ус
2 хоолны халбага ургамлын тос
1 цайны халбага ванилийн охь
1 аяга Сайн - Зөөхий
4 том өндөгний цагаан
2 аяга хэрчсэн гүзээлзгэнэ
Чимэглэл
⅓ аяга сахарын нунтаг
3 нимбэгний шүүс
2-3 хоолны халбага ус
Хийх арга
1. Шарах шүүгээгээ фарангейтийн 325, цельсийн 160 градуст урьдчилан халаана
2. Том саванд бялууны бэлдэц, 1 аяга гурил, элсэн чихэр, давсаа хийж холино.
3. Дээр нь ус, тос, ванилл, Сайн – Зөөхий, өндөгний цагаанаа нэмж 2 минутын турш сайтар хутгана.
4. 1,5 аяга хэрчсэн гүзээлзгэнийг үлдсэн гурилтайгаа хольж байгаад зуурмаг дээрээ нэмнэ.
5. Тосолсон тэвшиндээ зуурмагныхаа талыг юүлээд, үлдсэн гүзээлзгэнээ тарааж тавина. Дээрээс нь үлдсэн зуурмагаа юүлээд 40-50 минут жигнэнэ.
6. Бялуугаа хөрсөн хойно сахарын нунтаг, нимбэгний шүүс, ус гурваа хольж байгаад дээгүүр нь асгаж хатаагаад олгоно.

3. Цөцгий шанзтай шарвин
12 шарвингийн порц
Шанзтай соус
4 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос
1/4 аяга бор элсэн чихэр
2 хоолны халбага цагаан элсэн чихэр
1 цайны халбага шанц (cinnamon)
Шарвин
1 аяга дээд гурил
3 хоолны халбага элсэн чихэр
2 цайны халбага дрожж
1/2 цайны халбага хүнсний сод
1/2 цайны халбага давс
1 аяга Сайн -Зөөхий
1/4 аяга Сайн – Цэвэр сүү
4 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос
1 өндөг, хутгасан
Хийх арга
1. Халуун цөцгийн тос, бор элсэн чихэр, цагаан элсэн чихэр, синнамон дөрвөө нэг саванд хийгээд сайтар хутгана. Кремний уутан дээр юүлүүр барьж байгаад хутгасан хольцоо дотор нь хийж хөргөнө.
2. Гурил, элсэн чихэр, сод, дрожж, давсаа нэг саванд хийгээд хутгана. Дээр нь зөөхий, хайлуулсан цөцгийн тос, өндөг, сүү дөрвөө хийгээд ахин хутгаарай.
3. Зуурмаг өтгөн, нягт болоод ирмэгц нь аяганы ¼-ийн хэмжээтэйгээр тасалж хайруулын тавган дээр тавина. 2 минут халж, бэхжээд ирмэгц нь дээгүүр нь кремний нарийхан хошуугаар бэлдсэн шанцаа мушгируулан асгана. Тэгээд шарвингаа нөгөө талаар нь эргүүлж 7 минут болгоод таваглана. Үлдсэн бүх шарвинг энэ маягаар хийж олгоорой.

4. Медовик буюу 8 давхар зөгийн балтай бялуу 
Бялуун давхарга:
4 хоолны халбага зөгийн бал
¾ аяга элсэн чихэр
2 хоолны халбага цөцгийн тос
3 том өндөг, хутгасан
1 цайны халбага сод
3 аяга гурил
Цөцгийн хавчуурга:
900 гр Сайн – Зөөхий
2 аяга сахарын нунтаг
1 аяга крем
Хийх арга
Бялуун давхарга:

1. ¾ аяга элсэн чихэр, ¼ аяга зөгийн бал, 2 хоолны халбага цөцгийн тос гурваа нэг саванд хийж холиод дунд зэргийн гал дээр хамтад нь хайлуулна. 5-7 минутын турш хутгангаа хайлуулаад гал дээрээс авмагцаа хутгасан өндгөө нэмж, тасралтгүй хутгана. Дээр нь сод, 3 аяга гурилаа тасалж хийгээд шавар шиг бүтэцтэй зуурмаг болгоно.
2. Зуурмагаа 8 тэнцүү хэсэгт хуваагаад хэсэг бүрийг 9 инчийн дугуй болгож элдэнэ. Фарангейтийн 350 градус, цельсийн 175 градуст хоёр, хоёроор нь 4-5 минут жигнээд хөргөнө.
Цөцгийтэй хавчуурга:
1. 1 аяга кремээ хутгана. Тусдаа саванд 900 гр зөөхий, 2 аяга сахарын нунтгаа хийж хутгаж байгаад кремээ нэмж ахин хутгана.
Бялуугаа бэлэн болгох:
1. Болсон бисквитийнхээ завсар бүрт 1/3 аяга зөөхийтэй шанз түрхэж, дээрээс нь зөөлөн дарна. Бисквитүүд зөөхийгөө өөртөө шингээж наалдах ёстой учир дээр дээрээс нь давхарлаж дууссаныхаа дараа хөргөгчинд хийж хонуулаарай. Гадуур нь талхны үйрмэгээр чимэглэж болно.

Эрүүл мэнд

Биеэс хорыг гадагшлуулах ванн: Яагаад бас Яаж?

Эрүүл мэнд  | 2015 / 10 / 09
Их ажлын дараа эсвэл хүйтэнд даарч орж ирээд хөөстэй халуун ваннд хэвтэх шиг жаргал гэж үгүй. Хамаг биеийг тайвшруулан, амраадаг халуун ваннын ид шидийг ахин нэгээр нэмэхээс татгалзахгүй биз дээ? Бид ваннд орж стрессээ гадагшлуулангаа, биедээ хуримтлагдсан хорт бодисуудыг ч гадагшлуулах боломжтой.
Биеэс хорыг гадагшлуулах ванн: Яагаад бас Яаж?
Бие маань өдөр бүр нүдэнд үл үзэгдэх байдлаар агаарын бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн, эм тан зэрэг гадны нөлөөллөөс хордож байдаг. Тэрхүү хуримтлагдсан хорт бодисуудыг тогтмол гадагшлуулж, биеэ цэвэрлэх хамгийн амархан, таатай арга бол детокс ванн юм. Хэдий бие махбодь маань өөрөө хороо гадагшлуулах чадвартай боловч хэт их хорт бодисыг бүгдийг нь цэвэрлэх боломжгүй. Тиймээс бид гэр аргаар биедээ “дэмжлэг үзүүлж” байж үргэлж эрүүл, үзэсгэлэнтэй, хүчтэй, чийрэг биетэй байх болно.
Яагаад детокс ваннд хэвтэх шаардлагатай вэ? 
Бидний биед сөрөг нөлөө үзүүлэх чадамжтай хорт бодисын тоо хязгааргүй. Өглөө босоод шүршүүрт орохдоо л бид бохир усаар биеэ угааж, химийн бодистой шампунь, саванд булхаж, фтортой оо хэрэглэж, өглөөний цайндаа генийн өөрчлөлттэй юм уу пестицидтэй жимс, ногоо иддэг. Аймар санагдаж байна уу? Гэрээсээ хөлөө цухуйлгаа ч үгүй байхдаа хүртэл бид хордох боломжтой юм. Үүнээс илүү сэтгэлд сэвтэй тоо баримтуудыг дурдахаа болиод одоо зөвхөн өөрсдийгөө хамгаалах аргын тухай л түлхүү ярилцъя.
  Детокс ванн биеийг эрүүлжүүлэхээс гадна дархлааны системийг дэмждэг
Бодисын солилцоонд маань хорт бодис ихээр хуримтлагдах үед бид өвчинд өртөмтгий болдог. Үе үе бие сулраад байгаа юм шиг санагдах нь хорт бодисын нөлөө байж ч болно.
Бидний элэг бодисын солилцоон дахь хорт бодисыг усанд уусагч нэгдэл болгон хувиргаснаар биеийг цэвэрлэдэг үүрэгтэй. Усанд уусагч болон хувирсан цагт хорт бодисууд нь шээсээр дамжин гадагшлах боломжтой болдог. Зарим усанд уусдаггүй чанартай хорт бодисууд нь харин элгээр дамжин цөс лүү ордог. Цөс нь цугларсан хорт бодисуудаа гэдэс рүү шилжүүлж, өтгөнөөр гадагшлуулдаг юм. Энэ хоёр шат дамжлагын алинаар нь ч гадагшилж чадаагүй хорт бодисууд арьсны хөлсөөр гадагшлах боломжтой.
Детокс ванн нь биеийнхээ хор гадагшлуулах үйл явцад түлхэц үзүүлж, идэвхжүүлэх хамгийн амархан арга юм. 
Хоргүйжүүлэх ванныг ерөнхийдөө Epsom давс (Америк дэлгүүрүүд болон зарим хүнсний захууд дээр худалдаалагддаг) буюу магнийн сулфатаар найруулдаг бөгөөд энэ нь хорыг гадагшлуулахаас гадна эрүүл мэндийн хувьд дараах ашиг тусуудтай:
• Стрессийг бууруулж, нойргүйдлийг арилгах
• Булчин, мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах
• Судасны хатуурал, цусны бөөгнөрөлөөс урьдчилан сэргийлнэ
• Инсулины ялгаралтыг идэвхжүүлнэ
• Үрэвслийг бууруулна
• Хүчилтөрөгчийнн хэрэглээг дэмжинэ
• Тэжээллэг бодисуудын шингэцийг нэмэгдүүлнэ
• Үе мөчний уургийг бүрэлдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
• Толгойн өвчнийг анагаана
Яаж детокс ванныг найруулах вэ? 
1. Ванн дүүрэн хав халуун усанд 2 аяга Epsom давс болон 5-10 дусал эфирийн тос (essential oil) хийнэ. Лаванда, балжингарам гэх мэт аль болох өөртөө тааламжтай үнэрийг сонгоорой. Хөлс их гарах ёстой учраас усаа хав халуун дээр нь ороорой.
2. Гоожуурын ус чинь шүүлтүүргүй бол дээр нь 1 аяга хүнсний содыг нэмээрэй. Ингэснээр усан дах эрдэс бодисын шингэцийг сайжруулан, хлорин гэх мэт химийн бодисыг саармагжуулах үйлчилгээ үзүүлнэ.
3. Хүзүү хүртлээ биеэ бүхэлд нь оруул. Нүдээ аниад амьсгалын дасгал хийнгээ дор хаяж 20 минут хэвтээрэй.
4. Аажуухнаар босоод хүйтэн бүлээн шүршүүрт ор. Шүршүүрт ямар нэг химийн бодистой, хүчтэй саван хэрэглэхээс зайлсхийгээрэй. Нээгдсэн арьсны нүхнүүд тэдгээр химийн бодисыг өөртөө шууд шингээн авах болно.
5. Шүршүүрээс гарсныхаа дараа үнэртүүлэгч, химийн бодисгүй байгалийн гаралтай тос түрх. Кокосны тос, shea тос байж болно.
6. Гарч ирмэгцээ юм идээд хэрэггүй. Харин оронд нь ус уугаарай.
Детокс ваннын тааламжтай жорууд
Ямар ч хоргүйжүүлэх ваннд давс, содын харьцаа ялгаагүй байх бөгөөд харин дээр нь нэмэх эфирийн тосыг өөрийнхөө сонирхол, биеийн байдалд тааруулан янз янзаар зохиож болно. Жишээ нь:
o Peppermint, DiGize, Grapefruit
o Copaiba, Wintergreen, PanAway
o Lavender, Peace & Calming
o Lavender, Lemon, Peppermint
o Helichrysum, Lavender, Melrose
o Peppermint, Chamomile, Copaiba
o Idaho Blue Spruce Ylang Ylang
Эдгээрээс 1,2 дуслаар нь хольж хийж болно гэсэн үг. Тосон дээрээ англиар бичсэн байдаг учраас олоход амар гээд англиар бичлээ. Мөн сарнайн дэлбээ, кокосны сүү, овьёос, ногоон цай, цагаан гаа, шавар гээд хүссэн байгалийн гаралтай, биед эерэг нөлөө үзүүлэх жоруудыг дээр нь нэмж болно шүү.
Биеэ хоргүйжүүлцгээе!