Wednesday, October 28, 2015

Эрүүл мэнд

Биеэс хорыг гадагшлуулах ванн: Яагаад бас Яаж?

Эрүүл мэнд  | 2015 / 10 / 09
Их ажлын дараа эсвэл хүйтэнд даарч орж ирээд хөөстэй халуун ваннд хэвтэх шиг жаргал гэж үгүй. Хамаг биеийг тайвшруулан, амраадаг халуун ваннын ид шидийг ахин нэгээр нэмэхээс татгалзахгүй биз дээ? Бид ваннд орж стрессээ гадагшлуулангаа, биедээ хуримтлагдсан хорт бодисуудыг ч гадагшлуулах боломжтой.
Биеэс хорыг гадагшлуулах ванн: Яагаад бас Яаж?
Бие маань өдөр бүр нүдэнд үл үзэгдэх байдлаар агаарын бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн, эм тан зэрэг гадны нөлөөллөөс хордож байдаг. Тэрхүү хуримтлагдсан хорт бодисуудыг тогтмол гадагшлуулж, биеэ цэвэрлэх хамгийн амархан, таатай арга бол детокс ванн юм. Хэдий бие махбодь маань өөрөө хороо гадагшлуулах чадвартай боловч хэт их хорт бодисыг бүгдийг нь цэвэрлэх боломжгүй. Тиймээс бид гэр аргаар биедээ “дэмжлэг үзүүлж” байж үргэлж эрүүл, үзэсгэлэнтэй, хүчтэй, чийрэг биетэй байх болно.
Яагаад детокс ваннд хэвтэх шаардлагатай вэ? 
Бидний биед сөрөг нөлөө үзүүлэх чадамжтай хорт бодисын тоо хязгааргүй. Өглөө босоод шүршүүрт орохдоо л бид бохир усаар биеэ угааж, химийн бодистой шампунь, саванд булхаж, фтортой оо хэрэглэж, өглөөний цайндаа генийн өөрчлөлттэй юм уу пестицидтэй жимс, ногоо иддэг. Аймар санагдаж байна уу? Гэрээсээ хөлөө цухуйлгаа ч үгүй байхдаа хүртэл бид хордох боломжтой юм. Үүнээс илүү сэтгэлд сэвтэй тоо баримтуудыг дурдахаа болиод одоо зөвхөн өөрсдийгөө хамгаалах аргын тухай л түлхүү ярилцъя.
  Детокс ванн биеийг эрүүлжүүлэхээс гадна дархлааны системийг дэмждэг
Бодисын солилцоонд маань хорт бодис ихээр хуримтлагдах үед бид өвчинд өртөмтгий болдог. Үе үе бие сулраад байгаа юм шиг санагдах нь хорт бодисын нөлөө байж ч болно.
Бидний элэг бодисын солилцоон дахь хорт бодисыг усанд уусагч нэгдэл болгон хувиргаснаар биеийг цэвэрлэдэг үүрэгтэй. Усанд уусагч болон хувирсан цагт хорт бодисууд нь шээсээр дамжин гадагшлах боломжтой болдог. Зарим усанд уусдаггүй чанартай хорт бодисууд нь харин элгээр дамжин цөс лүү ордог. Цөс нь цугларсан хорт бодисуудаа гэдэс рүү шилжүүлж, өтгөнөөр гадагшлуулдаг юм. Энэ хоёр шат дамжлагын алинаар нь ч гадагшилж чадаагүй хорт бодисууд арьсны хөлсөөр гадагшлах боломжтой.
Детокс ванн нь биеийнхээ хор гадагшлуулах үйл явцад түлхэц үзүүлж, идэвхжүүлэх хамгийн амархан арга юм. 
Хоргүйжүүлэх ванныг ерөнхийдөө Epsom давс (Америк дэлгүүрүүд болон зарим хүнсний захууд дээр худалдаалагддаг) буюу магнийн сулфатаар найруулдаг бөгөөд энэ нь хорыг гадагшлуулахаас гадна эрүүл мэндийн хувьд дараах ашиг тусуудтай:
• Стрессийг бууруулж, нойргүйдлийг арилгах
• Булчин, мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах
• Судасны хатуурал, цусны бөөгнөрөлөөс урьдчилан сэргийлнэ
• Инсулины ялгаралтыг идэвхжүүлнэ
• Үрэвслийг бууруулна
• Хүчилтөрөгчийнн хэрэглээг дэмжинэ
• Тэжээллэг бодисуудын шингэцийг нэмэгдүүлнэ
• Үе мөчний уургийг бүрэлдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
• Толгойн өвчнийг анагаана
Яаж детокс ванныг найруулах вэ? 
1. Ванн дүүрэн хав халуун усанд 2 аяга Epsom давс болон 5-10 дусал эфирийн тос (essential oil) хийнэ. Лаванда, балжингарам гэх мэт аль болох өөртөө тааламжтай үнэрийг сонгоорой. Хөлс их гарах ёстой учраас усаа хав халуун дээр нь ороорой.
2. Гоожуурын ус чинь шүүлтүүргүй бол дээр нь 1 аяга хүнсний содыг нэмээрэй. Ингэснээр усан дах эрдэс бодисын шингэцийг сайжруулан, хлорин гэх мэт химийн бодисыг саармагжуулах үйлчилгээ үзүүлнэ.
3. Хүзүү хүртлээ биеэ бүхэлд нь оруул. Нүдээ аниад амьсгалын дасгал хийнгээ дор хаяж 20 минут хэвтээрэй.
4. Аажуухнаар босоод хүйтэн бүлээн шүршүүрт ор. Шүршүүрт ямар нэг химийн бодистой, хүчтэй саван хэрэглэхээс зайлсхийгээрэй. Нээгдсэн арьсны нүхнүүд тэдгээр химийн бодисыг өөртөө шууд шингээн авах болно.
5. Шүршүүрээс гарсныхаа дараа үнэртүүлэгч, химийн бодисгүй байгалийн гаралтай тос түрх. Кокосны тос, shea тос байж болно.
6. Гарч ирмэгцээ юм идээд хэрэггүй. Харин оронд нь ус уугаарай.
Детокс ваннын тааламжтай жорууд
Ямар ч хоргүйжүүлэх ваннд давс, содын харьцаа ялгаагүй байх бөгөөд харин дээр нь нэмэх эфирийн тосыг өөрийнхөө сонирхол, биеийн байдалд тааруулан янз янзаар зохиож болно. Жишээ нь:
o Peppermint, DiGize, Grapefruit
o Copaiba, Wintergreen, PanAway
o Lavender, Peace & Calming
o Lavender, Lemon, Peppermint
o Helichrysum, Lavender, Melrose
o Peppermint, Chamomile, Copaiba
o Idaho Blue Spruce Ylang Ylang
Эдгээрээс 1,2 дуслаар нь хольж хийж болно гэсэн үг. Тосон дээрээ англиар бичсэн байдаг учраас олоход амар гээд англиар бичлээ. Мөн сарнайн дэлбээ, кокосны сүү, овьёос, ногоон цай, цагаан гаа, шавар гээд хүссэн байгалийн гаралтай, биед эерэг нөлөө үзүүлэх жоруудыг дээр нь нэмж болно шүү.
Биеэ хоргүйжүүлцгээе!

No comments:

Post a Comment