Sunday, December 13, 2015

даашинз

Ирэх жил аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байхыг бэлгэдэж энэ оноо хөгжилтэй үдэшлэгээр үдэх хэрэгтэй. Таны өмссөн даашинз үдэшлэгийн уур амьсгалыг бүрдүүлэх чухал үүрэгтэй тул сонголтоо зөв хийгээрэй.
2016 он бол дорнын зурхайн дагуу гал бич жил билээ. Тиймээс дүрэлзэж буй галын өнгөтэй даашинзад анхаарлаа хандуулахыг санал болгож байна. Ерөнхийдөө улаан, цагаан, шар, шаргал, цэнхэр, ногоон, бор ба ягаан гээд бүхий л өнгөнүүд тохиромжтой. Мөн элдэв янзын гоёл чимэглэл илүүдэхгүй шүү бүсгүйчүүд ээ.
Харин үс засалтын хувьд хэт буржийлгасан, бүр тэр дундаа саатай гялалзсан үс аль хэдийнэ хоцрогдсон тул энэ жил тэднийг мартах хэрэгтэй. Энгийн задгай тавьсан үс ч бас хүмүүсийн гайхшралыг төрүүлэхгүй тул аль болох шинэлэг, загварлаг сонголт хийхийг зөвлөж байна. Жишээ нь, шууж сүлжих, содон шинэлэг байдлаар боох, цэмцгэр зангилаа, хойш самналт зэргээр хувцсандаа тохируулан янзлахдаа үсний аксесуаруудыг хэрэглэвэл илүү дэгжин харагдах болно.
Тачаангуй улаан
Улаан даашинз нь ямар ч үдэшлэгт тохирох, хэзээ ч буруудахгүй сонголт юм. Хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй.
Shine by shine
Шинэ жилээ Studio 54-ийн хэв маягаар тэмдэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл танд маш их хэмжээний саа хэрэг болно. Хэтрүүлэхээс айх хэрэггүй. Хамгийн гол нь энэхүү гялалзсан тренд нь хавар-зун 2016 загварын тайзуудаар харагдсан тул үдэшлэгт зориулан худалдаж авсан даашинз тань дахин хэрэг болох нь ээ.
Тэгш бус 
Алдартай бүсгүйчүүд баярын үдэшлэгтээ зориулж тэгш бус даашинз сонгох нь элбэг болжээ. Kenzo-гийн ногоон өнгийн, торгон даашинзыг сонирхоод үзээрэй. Нэг бол Balmain-ын хуниастай загвар нь таны үзэсгэлэнт мөр ба хүзүүг тодотгож, нарийн бэлхүүс ба урт хөлийг гайхуулах болно.

Шинэ жилийг ихэнх хүмүүс шөнөжингөө гэлтгүй маргааш өдөр нь ч үргэлжлүүлж тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхээр пижам хэв маягтай хувцас хамгийн эвтэйхэн сонголт болохыг танд сануулъя. Ингээд та доорх даашинзнуудаас мөн санаа авч шинэ жилийн гоёлоороо сонгоорой.
PHOTONEWS.MN

No comments:

Post a Comment