Эмэгтэйчүүд бид нүүр будалтанд ихэнхи цагаа зарцуулдаг. Мөн сайхан харагдах хүчтэй зэвсэг бол нүүрээ будах гэж бодох нь ч бий. Гэхдээ өөрөөрөө үзэсгэлэнтэй харагдах нь хамгийн чухал. Бүсгүй та хааяа ч гэсэн нүүрээ будалгүй өөрийн жинхэнэ гоо үзэсгэлэнгээ гайхуулмаар байна уу? Тэгвэл дараах энгийн зөвлөмжүүдийг мөрдөөрэй. Аяндаа таны арьс тань эрүүлжиж, нүүрээ будаагүй ч сайхан харагдах болно.
1. Өглөө, орой бүр нүүрээ угаах, бохирдлыг гүн цэвэрлэх.

Будаагүй байсан ч сайхан арьстай харагдахыг хүсч байвал өглөө, орой бүр угаах хэрэгтэй. Ингэснээр батга гарахаас сэргийлж, арьс илүү цэвэр болно. Мэдээж нүүрээ угаалгүй яах вэ гэж та бодож байж магадгүй юм. Гэхдээ зарим эмэгтэйчүүд өглөө нүүрээ савандаж угаадаггүй, цэвэрлээд л будчихдаг.
2. Зөөлөн нүүрний саван хэрэглэ.

Ширүүн гуужуулагч, саван зэрэг нь арьсыг улайлгаж хуурай болгодог. Харшил үүсгэгч багатай, өөрийн арьсны онцлогт тохирсон нүүр цэвэрлэгч сонгон хэрэглэх нь чухал.
3. Зөв чийгшүүлэгч сонго.

Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч түрхэснээр арьс илүү эрүүл залуу харагдана. Гэвч ихэнхи чийгшүүлэгч арьсыг маш тослог гялтгар болгодог. Тйимээс зөв чийгшүүлэгч сонгох нь чухал юм. Мөн SPF 30-тай чийгшүүлэгч сонгож, арьсаа нарны туяанаас хамгаалаарай.
4. Сормуусны будгийн оронд вазелин хэрэглэ.

Сормуусандаа вазелин түрхэснээр сормуус илүү өтгөн, урт харагддаг. Мөн сормуусны будгаа арилгахдаа вазелин түрхэж арилгаарай.
5. Хөмсөгөө хэт их зулгаах хэрэггүй.

Мэдээж хөмсгөндөө байнга анхаарал тавих нь зөв ч хэт их зулгаахгүй байх хэрэгтэй. Зөвхөн зэрлэгүүдийг л түүж, хөмсгөө өөрийнх нь хэлбэрээр ургуулаарай. Өтгөн хөмсөгтэй байсан ч хэлбэрийг нь хэт өөрчлөлгүй засах нь чухал. Ингэснээр таны хөмсөг будаагүй байсан ч сайхан харагдана.
6. Уруул өнгөлөгчийн оронд наргилын тос түрх.
Наргилын тосыг нүүрний будаг арилгахад хэрэглэхээс гадна уруул өнгөлөгч болгон хэрэглэж болдог. Дэлгүүрт худалдаалагдаж буй уруул өнгөлөгчүүд химийн элемент агуулсан байдаг учир арьсыг хуурайшуулж хагарахад хүргэдэг. Бага зэрэг л наргилын тос түрхэснээр урууланд чийгшил өгч зөөлрүүлнэ.
7. Эрүүл хоолло.

Та дотроосоо эрүүл байвал хамгийн үзэсгэлэнтэй харагдана. Эрүүл зөв хооллосноор та чийглэг, толигор арьстай харагдах бөгөөд будах ч хэрэг гарахгүй. Өдөр бүр хэрэглэдэг хоол хүнс тань арьсны чинь эрүүл байдалд нөлөөлж байдаг. Тиймээс эрүүл хооллох нь чухал. Хамгийн түрүүнд эрүүл, өдөр тутмын хүнсэндээ шинэ жимс, ногоог түлхүү хэрэглээрэй.
No comments:
Post a Comment